Нэн ховор амьтны жагсаалтад багтсан бөхөнгийн эврийг хадгалж байсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр бөхөнгийн 929 ширхэг эврийг БНХАУ-руу худалдан борлуулахаар хадгалж байсныг Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
Энэхүү хэрэгт уг хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй иргэн У, Б нар шалгаж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад уг этгээдүүд энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Эрээн хотын боомтоор 810 ширхэг бөхөнгийн эврийг хууль бусаар нэвтрүүлж бусдад худалдсан үйлдлийг БНХАУ-ын гаалийн цагдаа нар илрүүлсэн шалгаж байгаа гэнэ.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн эд эрхтэнийг хадгалсан, гадаадад улсад гаргасан зэрэг гэмт хэрэг 335 удаа гарчээ.