Сүхбаатар дүүргийн 1, 4, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 11 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Авто замын урд эгнээг энэ сарын 29-ний 22:00 цагаас хааж, 30-ны 22:00 цагт нээнэ. Харин авто замын хойд эгнээг энэ сарын 30-ны 22:00 цагаас 31-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх гэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
