• Lead the way ...
         
14
2025
Oct
Daily poll
(Нийт санал: 222)
6.76%
93.24%


Сэтгүүлч: П.Цанжид   |    176   |  
0

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ.

Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг 27-ны оройн 22:00 цагаас хааж, 29-ний өглөөний 06:00 цагт нээх гэнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх аж.

Иймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ