Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Дархан аварга цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр болно.
Энэхүү барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд зодоглохоор бүртгүүлсэн байна.
Харин маргааш буюу амралтын Бямба гарагт Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болох юм.