• Lead the way ...
         
23
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    26   |  
0
Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 30.9 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85,5 хувь нь залилах гэмт хэрэг аж.
 
Он гарснаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.
 
Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.
 
 
 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ