Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл хяналтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 24 албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас зургаа, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас зургаа, нийслэлийн Байгаль орчны газраас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч багтаж байгаа юм.