• Lead the way ...
         
20
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил  өнөөдрийн байдлаар 95 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1, 2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар сард ашиглалтад оруулна. Тодруулбал, дөрвөн блок бүхий 107 машины далд гарааш нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх юм.

Төслийн нийт талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, будант оргилуур барих аж. Харин тохижилтын ажлын дараа үйлчилгээний барилга болон дөрөвдүгээр блокийн гараашны ажлыг үргэлжлүүлнэ. Тус барилгын ажил нь есдүгээр сард дуусна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ