Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2,112 удаагийн тохиолдол бүртгэгдээд байна. Нийт түймрийн 67,1 хувь нь нйислэлд үлдсэн 32,9 хувь нь орон нутагт гарсан ба Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад хамгийн олон объектын гал түймэр гарчээ.
Галын шалтгааны 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас болж гарчээ. 25 хувь цахилгаанаас, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.
Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4% өссөн дүнтэй байна.