Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд өчигдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сум болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн учирсан хохирол бүртгэгдээгүй байна.
Монгол орны нутаг дэвсгэрт он гарсаар нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5- 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ.