• Lead the way ...
         
08
2025
May
Daily poll
(Нийт санал: 192)
6.77%
93.23%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

Түймрийн эрсдэл бүхий зургаан аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлгийг ажиллуулж байна. Эдгээр бүлгүүдэд  125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн  гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж, байгууллага, 4,019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Мөн сум, аймаг, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа юм.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ