Нутгийн баруун болон хойд хэсгээр орсон бороо, цасны улмаас зарим нутгуудаар зам даваа, хаагдаж үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Тодруулбал Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдын чиглэлд Цагаанбургас, Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Мөн Солонготын даваанд цас орсны улмаас халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа гэнэ.
Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэл болон холын замд гарах бол замын нөхцөл байдлын талаар сайтар судалж хөдөлгөөн үйлдэх, замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцийг хангах, малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.