Үл таних этгээд айлын гэрийн тооноор орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал өнгөрөгч оны 11 дүгээр сард Архангай аймагт үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг маань аваад явчихлаа гэх дуудлага мэдээлэл аймгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн нь тогтоогдсон тул хэргийг шалган шийдвэрлэж шүүхэд шилжүүлжээ.