Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллаа, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Түшиг сумын төвөөс баруун зүгт 45 км-т ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлага энэ сарын 1-нд ирсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.