• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    100   |  
0
 

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буй “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян үргэлжилж байна. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой, олон нийтийг энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болгоход чиглэсэн уг аяны хүрээнд төр, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын оролцоотой ажлууд шат дараалалтай өрнөх юм.  

Орон нутгаас хот суурин газарт шилжин суурьшиж байгаа, эсвэл гадаадад суралцаж, ажиллахаар төлөвлөж буй 18-27 насны охид эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгааг олон улсын байгууллагын суурь судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Мөрөөдлийн шүхэр” аяны зорилтот бүлэгт чиглэсэн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч болон найз нөхөд, ойр дотныхон нь хуваалцан түгээж, өөрсдөө ч энэ талын мэдлэгтэй болох нь чухал байна.  

1999 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгддэггүй, манай улсын иргэд энэ гэмт хэргийн хохирогч болдоггүй дамжуулагч статустай байв. Хамгийн анхны хохирогчийг хуучны Югослав улсаас авчирснаар манайх илгээгч улс гэж бүртгэгдсэн. Сүүлийн үеийн тайлан мэдээнд хүн худалдаалах гэмт хэргийн хүлээн авагч улс болсон байх магадлалтай гэсэн асуудлыг хөндөж байна. Энэ нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна гэсэн үг юм.  Ингэхдээ бусдын биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөрлүүлэх, зуучлалын захиалгат гэрлэлт зэрэг хэлбэрээр үйлдэгддэгийг төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээнээс харж болно.

Монгол улсын хэмжээнд хуулийн байгууллагаар шийдвэрлэсэн 50 орчим хэрэгт 400 гаруй хохирогч бүртгэгдсэн аж. Дан ганц хуулийн байгууллага бус төрийн бус байгууллагад хандсан тоог нэгтгэвэл 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогджээ. 

Тухайлбал, өнгөрсөн онд прокуророос хүн худалдаалах 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлжээ. Энэ нь гэмт хэрэг илрүүлэлт өмнөх үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 8.8 хувь нь хилээр нэвтрүүлж үйлдэгдсэн байна. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 2020 онд хүн худалдаалах 10 гэмт хэрэг, 2019 онд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн зэрэг зайлшгүй анхаарал хандуулах тоо баримтыг “Зууны мэдээ” сонинд дурдсан байна.  

Өнөөдөр л зогсоохгүй бол цаашид улам өсөх хандлагатай байгаа хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэлтэй, ойр дотныхноосоо эхлээд эрсдэлд орсон байж болзошгүй охид эмэгтэйчүүдийг хамгаалах мэдлэгтэй нийгмийг бий болгохын төлөө “Мөрөөдлийн шүхэр” аяны оролцогчид нэгдэж байна. 

Та ч бас нэгдэж, мэдээллээ хуваалцаарай.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ