Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 90 хувьд цухуйсан байна. Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Харин Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар ургалт муу байгаа аж.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага оржээ.