Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Чингэлтэй хайрханы хишиг", Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай чансааг тэргүүлсэн хэвээр байна. Дээрх хоёр барилдаанд сайн барилдаж дараалан үзүүрлэсэн улсын начин Э.Батмагнай чансаа ахиж хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.
Түүний араас улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар эхний таван байранд бичигдэж байна.