• Lead the way ...
         
03
2025
May
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5,000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. Хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2,451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ.

Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. 

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ