• Lead the way ...
         
02
2025
May
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    39   |  
0

Жүдо бөхийн их дуулгын тэмцээн энэ сарын 2-4-нд Тажикистан улсын Душанбе хотноо болно. Тэмцээнд 24 орны 233 жүдоч оролцох ба манай улсаас МУГТ Э.Ариунболд тэргүүтэй 17 жүдоч оролцохоор болжээ. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, Д.Номинзул нар зодоглох юм.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ