Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 4-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдааны түрүү бөхийг автомашинаар байлахаас гадна үзэгч дундаас автомашин болон мөнгөн шагналын эздийг тодруулах гэнэ.
Энэхүү барилдааны Монголын үндэсний бөхийн холбоо, "Ховд" бөхийн дэвжээ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.