• Lead the way ...
         
30
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    23   |  
0

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жил хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татах гэнэ. 

Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1-3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай аж. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох гэнэ. 

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ