"Монголын хүчтэн" хүчит бөхийн барилдааны нэгдүгээр шатны тов гарлаа. Энэхүү барилдааныг үзэгчдээс хамгийн олон санал авсан бөхчүүдийг нэг болгон хооронд нь барилдуулах юм. Нэгдүгээр шатны барилдаан тавдугаар сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Нэгдүгээр шатанд улсын начин цолтнуудын баг аймаг, цэргийн арслан цолтой бөхчүүдтэй учраа таарсан байна. Улсын начин цолтнуудын багт Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл, Э,Сумъяабат, Э.Батмагнай, Э.Мөнхжаргал, Л.Энхсаруул нар багтсан. Харин аймаг, цэргийн арслан цолтны багт Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, М.Еркебулан, О.Наранбаатар, Н.Амгаланбаатар, Д.Цэрэнням нар багтсан.
Энэхүү барилдааны тэргүүн байр 50, дэд байр 40 сая төгрөгийн бай шагнал хүртэх юм.