• Lead the way ...
         
30
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа.

Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 39 га газартай. 2004 онд уг сувилалд их засвар хийж, үүнийгээ 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлж байжээ.  Цаашид уг сувилалд их засвар хийн шинэчилж, үйл ажиллагааг хэвийн явуулах гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ