• Lead the way ...
         
30
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    32   |  
0
Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар  хоёр настай эрэгтэй хүүхэд  моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн дөрвөн оёдол тавиулсан хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
 
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл нэмэгддэг. Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг мэргэжлийн  байгууллагаас сэрэмжлүүлж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ