Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд Богд ууланд түймэр гарч шөнийн 23:10 цагт цурамд оруулсан. Нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд түймрийн голомтод ажиллаж өнөөдөр 10:30 цагт бүрэн унтраажээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Хуурайшлын зэрэг нэн их байгаа тул ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.