• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат ЗДТГ-ын гадаад харилцаа, ОУ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Нарантуяа нар АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческитэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар АНУ-ын элчин сайдын яамны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй англи хэлний боловсролыг дэмжих солилцооны хөтөлбөрүүд, соёлын өвийг хамгаалах элчин сайдын нэрэмжит сангийн талаар танилцуулсан юм.

Сүхбаатар аймгийн Засаг дарга аймгийнхаа хөгжлийн давуу тал, аялал жуулчлал, соёл боловсролын онцлогийг танилцуулж зүүн бүсийн хэмжээний Америкийн соёл мэдээллийн төвийг Сүхбаатар аймагт байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын  саналыг АНУ-ын элчин сайд дэмжиж хамтран ажиллахаар болсон юм.

Тус төв байгуулагдсанаар Cүхбаатар аймаг төдийгүй зүүн бүсийн аймгийн хүүхэд, залуус тус төвөөс англи хэлний сургалтууд, англи хэл дээрх номын сан, интернетийн үйлчилгээ болон Америкийн их дээд сургуулиудад элсэх талаар зөвлөгөө, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж бүрдэнэ.

Түүнчлэн оюутан, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагдах юм.

Сонирхуулахад одоогоор 5 аймагт Америкийн соёл мэдээллийн төв үйл ажиллагаагаа явуулж байна

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ