• Lead the way ...
         
30
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

Шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Мехико хотноо үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа баг Сингапурын багийг 11:1 харьцаатайгаар хожиж, тэмцээний хоёр дахь хожлоо авлаа. Манай баг эхний тоглолтоо Филиппин улсын эсрэг хийж 13:7 харьцаатайгаар хожсон. Дараагийн учраа БНАСАУ-ын багтай тоглоно. 

Энэхүү тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин өрсөлдөж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ