Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ба зам засвар, шинэчлэлийн энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчлэхээр болжээ.
Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжих гэнэ. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа аж.
Энэ онд хийх зам засвар ажлууд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгааг хэллээ.