• Lead the way ...
         
28
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0

БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах юм. Тэгвэл өнөөдрөөс Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.

ЧИГЛЭЛ: Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛ: Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол 

Цагийн хуваарь:

Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00

Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30

Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Рейсийн тоо: Өдөрт 3

Үнийн мэдээлэл: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг

TAGS





Холбоотой санал болгох мэдээ