Булган аймгийн Хангал суманд гарсан түймрийг цурамд оруулж, Орхон суманд гарсанд түймрийг бүрэн унтраажээ. Хангал сум Сөрт багийн "Дээд гурван- Эвэртэй" гэдэг газар ойн түймэр дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өчигдөр буюу энэ сарын 27-ний өдрийн 06:15 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га ойн талбай шатжээ.
Харин Орхон сумын нутагт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 27-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргахр ахалсан мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд ажиллаж тухайн өдрийн 23:30 цагт цурманд оруулж өнгөрөгч шөнийн 00:35 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га талбай өртөж шатсан байна.