• Lead the way ...
         
28
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    22   |  
0
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болж өнгөрлөө. Монголын жүдочид энэ удаагийн Азийн аваргаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
 
Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн нар мөнгө, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болж байна. Түүний хувьд 2019 онд хүрэл, 2024 онд алтан медаль хүртэж байсан юм. Азийн аваргаас Б.Ням-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар тус тэмцээний хоёр дахь медалиа, Т.Ариунзаяа анхны медалиа зүүлээ. 
 
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид өмнө нь нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга болж байжээ. 
TAGS