IEM Melbourne 2025 тэмцээний хасагдах шатанд шалгараад байгаа The MongolZ өнөөдөр шилдэг дөрөвт шалгарах эрхийн төлөө Team Liquid багтай 18:00 цагаас тоглоно. Хоёр баг өмнө нь гурван удаа учраа таарч гурвууланд нь The MongolZ ялалт байгуулсан. Хожсон баг финалд шалгарах эрхийн төлөө Team Vitaility багтай тоглоно.
The MongolZ баг А хэсэгт Complexity, Faze багуудыг буулган аваад хэсгээс нэгээр гарах эрхийн төлөө MOUZ багт ялагдал хүлээж хоёроор гарсан юм.
ESL-ээс зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 16 баг урилгаар уригдан оролцож байгаа бөгөөд манай улсын The MongolZ баг үүнд багтсан.