Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Галын голомт аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т энэ сарын 24-нд гарсан.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатсан.