Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, нэг нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Газар нутгийн байршлын хувьд авч үзвэл Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт ослын тохиолдол хамгийн олон бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 32, Сүхбаатар дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.