• Lead the way ...
         
06
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна. 

Тус авто замын зорчих хэсгийг найман метр өргөн, хоёр талын явган замыг хоёр метр өргөн хийнэ. Мөн авто замын хашлагыг солихоос гадна суурийг цементээр бэхжүүлэх гэнэ. Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг хоёр хувааж хийхээр төлөвлөжээ. Харин явган хүн болон бусад ажлыг зургаадугаар сарын 30-наас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварласан бол үргэлжлүүлэн Хандгайт, Баянбулаг, Жигжид, Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг чиглэлийн замын нөхөн эвдрэлийг засварлах гэнэ. 

TAGS