• Lead the way ...
         
06
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    194   |  
0
Хардалтын улмаас эхнэрийнхээ аминд хүрсэн хэргийг шүүхэд шилжүүллээ. Тодруулбал өнгөрч хоёрдугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 
 
Мөрдөн шалгах ажиллагаагаа иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 
 
Монгол Улсын Эрүүгийн хуульд "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан" үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
 
Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
 
TAGS