2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2.550 авто замын тэмдэг, 2.620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3.000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөлөө.
2024 онд 903 авто замын тэмдэг, 2.176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан.
Авто замын эд ангиудын эвдрэлийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр засдаг учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.