• Lead the way ...
         
23
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ. Тус сумын нутаг Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 15:36 цагт Онцгой байдлын албанд ирсэн. 

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж тухайн өдрийн 18:17 цагт цурамд оруулж, 22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт зургаан га талбай өртөж шатжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ