• Lead the way ...
         
22
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дуусжээ. 

Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөөд байгаа. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсээд байгаа аж. Харин авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дуусжээ. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байгаа аж. 

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар бууруулах тооцоолол гарчээ. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ