• Lead the way ...
         
21
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    41   |  
0

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг энэ сарын 21-25-нд зохион байгуулж байна. 

Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан уулын бүсэд урьдчилсан судалгаагаар 1,000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэх тооцоог гаргажээ. Уг ажилд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1,270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллах гэнэ. 

Тиймээс иргэдийг энэ хугацаанд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг мэргэжлийн байгууллагаас уриаллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ