• Lead the way ...
         
21
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    50   |  
0

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өөрийн нас барсан талаарх хуурамч бичиг баримт үйлдэн өгсөн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Хэргийг тодруулбал иргэн Т гэгч нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэн орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр залилангийн гэмт хэрэг үйлддэг байжээ. 

Мөрдөн байцаалтын шалгалтаар иргэдэд 460 сая орчим төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэн нас барсны гэрчилгээг гаргуулан авчээ. Харин шүүхээс уг лавлагааг үндэслэн иргэн Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг илрүүлж иргэн Т-д бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйл ангиудад зааснаар яллагдагчаар татан шалгажээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ