Хэнтий аймгийн Дархан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраажээ. Тус сумын нутаг Шажин гуравдугаар багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн 50 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн зүгт 30 км хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр анги, мөн сумын Мэргэжлийн ангийнхан, ухайн орон нутгийн иргэд ажиллаж түймрийг унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 133 га буюу урт нь 1.9 км, өргөн нь 700 метр талбай өртөж шатжээ.