Туул голд живсэн машиныг татан гаргажээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Минж-Үржүүлэг” гэдэг газар “Туул” голд автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын автомашин “Туул” голын усанд живж гурван насанд хүрсэн хүн, бага насны нэг хүүхэд автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд аюулгүй газар гаргаж, автомашиныг нь уснаас татан гаргажээ.
Иймд иргэд та бүхнийг баталгаатай гарц гармаар зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.