Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал аймгийн төвөөс баруун хойд зүгт 117 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Сэврэй сумын төвөөс зүүн зүгт 70 км-т, Булган сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т өчигдөр буюу энэ сарын 15-нд 22:43 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ирүүлсэн байна.
Газар хөдлөлтийн талаар Баяндалай, Сэврэй, Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.