• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлэх ба энэ жил хотын 40 гаруй байршилд газар чөлөөлөх гэнэ. 

Чөлөөлсөн газруудад барилгын компаниудад газрыг инженерийн шугам сүлжээтэй нь дуудлага худалдаа хэлбэрээр санал болгож орон сууцаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа НОСК-иар дамжуулж, орон сууцыг худалдан борлуулах гэнэ. Ингэж сан бүрдүүлсэн орлогоос дараагийн айл өрхүүдийн газрыг худалдан авч, дахин барилгажуулах байдлаар үе шаттай, системтэй төлөвлөлтүүд хийнэ гэдгийг хотын дарга онцлов.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ