• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    49   |  
0
Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт таван удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
 
Онцгой байдлын алба хаагчид Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
 
Түймэр унтраах ажиллагаанд  Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа юм.
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ