• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу энэ сарын 16-нд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "И-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Иргэн та маргааш 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл хүргэх бол Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид иргэдэд анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ