• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1,100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариутгалыг хийжээ. 

Хотын зүгээс ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч иргэд ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьжээ.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ