• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    30   |  
0

Дорноговь аймгийн гурван суманд газар хөдлөлт боллоо. Тодруулбал Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт газар хөдлөлт болсон ба энэ сарын 15-ны өдрийн 02:05:57 секундэд 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдэгдсэн ба Улаанбадрах, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ