• Lead the way ...
         
15
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 179)
6.70%
93.30%


Сэтгүүлч: П.Цанжид   |    48   |  
0

Хөвсгөлийн Цагаан-Уул, Сүхбаатарын Мөнххаан суманд түймэр гарчээ. Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-ын зайд ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 16:15 цагт Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Харин Мөнххаан сумын төвөөс зүүн зүгт 25 км-ын зайд гарсан хээрийн түймрийг сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт гурван  га талбай өртөж шатжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ