Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэлсэн. Нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байдаг гэнэ.
Өнөөдрийн байдлаар 2,300 гаруй хүн саналаа өгснөөс 83 хувь нь ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг буулгах саналыг дэмжсэн байна.
Санал асуулга энэ сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.